fitness
  • 46 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 9 цагийн өмнө

“Дээлтэй Монгол” наадам энэ жил 19 дэх удаагаа болох гэж байна. Тус наадмыг энэ сарын 8-ны өдрийн 11:00 цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

Энэ үеэр үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болон хүүхэд залуучуудад зориулсан орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт болох тул иргэдийг өргөнөөр оролцохыг уриалав.

Наадмын үеэр:  

  • Шилдэг дүүрэг 
  • Шилдэг аж ахуйн нэгж байгууллага
  • Шилдэг дээл урлаач
  • Хамгийн сайхан дээлтэй гэр бүл 
  • Хамгийн сайхан дээлтэй оролцогч
  • Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч
  • Хамгийн сайхан дээлтэй хүүхдийг тус тус шалгаруулах юм байна.

Өнгөрсөн жилийн “Дээлтэй Монгол” наадамд гадаадын 200 гаруй иргэн ирж оролцжээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн