fitness
  • 7 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-06-02

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр “Эрдэнэс Тавантолгой” ХК бяцхан эрдэнэсчүүдээ баярлуулах, гэр бүл, хайртай дотны хүмүүстэйгээ хамтдаа аз жаргалтай өнгөрүүлэх Эрдэнэсийн хүүхдүүд арга хэмжээг Улаанбаатар хот болон Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрладаг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт зохион байгууллаа.

Салбарт зохион байгуулсан баярын арга хэмжээг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бизнес хөгжил хариуцсан менежер С.Баярмөнх нээж бяцхан эрдэнэсчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд танин мэдэхүйн өртөөгөөр аялж, хөгжөөнт тоглоом тоглож, тик ток бүжиг хийн, face art буюу нүүрээ будуулж, авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт үзэн дурсамж дүүрэн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Салбарт зохион байгуулагдсан Эрдэнэсийн хүүхдүүд арга хэмжээнд Даланзадгад болон Цогтцэций сумаас 400 орчим хүүхэд эцэг, эх, ах, эгчийнхээ хамт хүрэлцэн ирж оролцлоо.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн