fitness
  • 150 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-31

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийн Түлэнхийн нөхөн сэргээх хүүхдийн тасгийн нэг өрөөг “Монос хүнс” ХХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд иж бүрэн засварлаж,  тоглоомын өрөө болгон тохижуулснаа хүлээлгэж өглөө.



Хүүхдийн тоглоомын өрөөг тохижуулснаар тус төвд хэвтэн эмчлүүлж буй хүүхэд багачууд түлэнхийн нөхөн сэргээх эмчилгээний өмнө болон дараа аав ээж, асран хамгаалагч нартайгаа хамтдаа цагийг өнгөрүүлэх, тоглож наадах,  улмаар өвчний зовиур шаналал багасах зэргээр эдгэрэлтэд нь сайнаар нөлөөлөх таатай боломжийг бүрдүүлсэн тохитой орчинтой болж буй юм.



Түлэнхийн төвд жилд 1800-2000 орчим үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлдэг бөгөөд тэдгээрийн 75-80 хувь нь хүүхдүүд байдаг. Мөн цаашид нохойд хазуулах болон бусад гэмтлийн үеийн сэдэрсэн шархыг эмчлэх, энэ төрлийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа тул дээрх тоо нэмэгдэх магадлалтай аж.
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан “Монос хүнс” ХХК санаачлан нийт 18 сая төгрөгийн санхүүжилтээр энэхүү ажлыг хийсэн бөгөөд 2022 онд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн ерөнхий мэс заслын тасгийн хүлээлгийн өрөөг мөн сэргээн засварлаж өгсөн байна.
 

Бусад мэдээ

Гүйцэтгэх захирлаас дэд сайд болсон М.Ганбаатарын хөрөнгө орлогын мэдүүлэг

Гүйцэтгэх захирлаас дэд сайд болсон М.Ганбаатарын хөрөнгө орлогын мэдүүлэг

Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдан, дараах томилгоог хийв. Байгаль орчин, аялал жу

Зөвшөөрөлгүй барьсан болон барьж байгаа 55 барилгад хяналт тавина

Зөвшөөрөлгүй барьсан болон барьж байгаа 55 барилгад хяналт тавина

Нийт 148 ажлыг 23 байгууллага, долоон дүүрэгтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ. Улмаар урьдчилан сэргийлэх чиглэлээр 1083, төлөвлөгөөтэй 221 объектод хяналт шалгалт хийнэ.

Чинбаяр Б.
Чинбаяр Б.