fitness
  • 146 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-10-31

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Ерөнхийлөгч А.Танака-г хүлээн авч уулзав.

Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бэхжүүлж, тогтвортой хөгжлийг хангахад Япон Улсын дэмжлэг, хөнгөлөлттэй зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг Ерөнхийлөгч тэмдэглэв.

Ялангуяа боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг салбарт тууштай дэмжлэг үзүүлж ирснийг Монголын төр, засаг, ард түмэн  өндрөөр үнэлдгийг дурдаж,  ЖАЙКА-ын тусламж цаг үеэ олсон, иргэдэд хүртээмжтэй, сэтгэл шингэсэн байдгийг онцлов.

Цаашид уул уурхай, газрын ховор элемент, хөдөө аж ахуй, хүнс, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг хэлэв.

А.Танака сүүлийн жилүүдэд Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг товч танилцуулж, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч А.Танака-гийн энэ удаагийн айлчлал хоёр орны хооронд  дипломат харилцаа тогтоосны 50 жил, ЖАЙКА-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жил, ЖАЙКА-ын далайн чанад дахь сайн дурын гишүүд Монголд томилогдон ажиллаж эхэлсний 30 жилийн ойн хүрээнд болж байна.

А.Танака нь ЖАЙКА-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа томилогдон ажиллаж байгаа бөгөөд 2014 онд Монгол Улсад айлчилж байсан юм.

Бусад мэдээ

"МИШЭЭЛ ВОЛКИНГ СТРИЙТ"-ИЙН ХООЛНЫ ЦЭГТ ГАРСАН ГАЛЫГ УНТРААЛАА

"МИШЭЭЛ ВОЛКИНГ СТРИЙТ"-ИЙН ХООЛНЫ ЦЭГТ ГАРСАН ГАЛЫГ УНТРААЛАА

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Мишээл-Экспод гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр бую

Кино найруулагч,зохиолч Л.Таванбаяр: “Манан хүдэн гэхээр л өөрийгөө төсөөлөөд эхэлдэг”

Кино найруулагч,зохиолч Л.Таванбаяр: “Манан хүдэн гэхээр л өөрийгөө төсөөлөөд эхэлдэг”

Хэдэн онд Кино Урлагийн Дээд сургуульд элсэн орсон бэ?1998 онд Төрийн Соёрхолт Урлагийн гавъяат зүтг

Ариунзул С.
Ариунзул С.