fitness
  • 545 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-07

Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого өнөөдөр улсын хэмжээнд эхэлж байна. Энэ сарын 17 хүртэл үргэлжлэх мал тооллогод бэлтгэн аймаг, сумдын тооллогын ажилтан, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулжээ.



ХХААХҮЯ-ны мэдээгээр энэ жил улсын хэмжээнд 21.8 мянган өрх, 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржина.


Энэ жил улсын хэмжээнд нийт 188.6 мянган малчин өрхөд 71.2 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарлаа. Үүнээс 2022-2023 оны өвөл, хавар 

  • Өөр аймгийн бусад сумын нутагт 3.3 мянган өрх, 1.4 сая мал, 
  • Өөрийн аймгийн бусад сумын нутагт 5 мянган өрх, 2.4 сая мал, 
  • Сум дундын отрын бүс нутагт 1.1 мянган өрх, 508 мянган мал, 
  • Аймаг дундын отрын бүс нутагт 688 өрх, 455 мянган мал, 
  • Хилийн зурвас бүс нутагт 3.9 мянган малчин өрх, 1.5 сая мал,
  • Байгалийн тусгай хамгаалалттай бүс нутагт 7.7 мянган өрх, 3.2 сая мал
  • Нийт 21.8 мянган өрх, 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржих бэлтгэл хангагдлаа. 


Отроор өвөлжих малчин өрх, малын тоо өмнөх оноос 2.2 мянган өрх, 1.1 сая малаар өссөн байна. 


 

Хөдөө аж ахуйн салбар нь манай улсын эдийн засгийн 13, ажиллах хүчний 26 хувийг бүрдүүлдэг бөгөөд 1961 оноос жил бүр зохион байгуулж буй мал, тэжээвэр амьтдын мэдээлэлд үндэслэж, төрөөс хөдөө аж ахуйн салбарын бодлого боловсруулан, мөн малчдын нийгмийн асуудлыг шийдэх үндсэн суурь мэдээлэл болдгийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 

Бусад мэдээ

Japan Airlines Монгол Улс руу нисэх нислэгээ зарлажээ

Japan Airlines Монгол Улс руу нисэх нислэгээ зарлажээ

Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан билээ. Агаарын тээври

Офицеруудын ордны тойргоос Шар хад хүртэлх авто замыг хаана

Офицеруудын ордны тойргоос Шар хад хүртэлх авто замыг хаана

Баянзүрх дүүрэг 8, 16-р хорооны нутаг дэвсгэр, Улаанхуарангийн авто зам, Офицеруудын ордны тойргоос

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн