fitness
  • 370 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-09

ЭМЯ-ны Б танхимд Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 1111 төвд ирсэн гомдол мэдээлэл, томуу, томуу төст өвчний тухай мэдээлэл болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

Өнгөрсөн сард нийт 270 иргэн эрүүл мэндийн салбарын асуудлаар 1111 төвд ханджээ. Тэдний дийлэнх нь өргөдөл,  гомдол, санал, 47 хувь нь талархал байжээ.   

Эмнэлгийн хүлээгдэл, эмнэлэгт цаг захиалах шат дамжлага төвөгтэй байна гэжээ.

Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, салбарын хөрөнгө оруулалт, даатгал, цахим систем, урьдчилан сэргийлэлт, эмнэлгийн зогсоол төлбөртэй байгаа талаар олон иргэн ханджээ.

Гемодизийн аппаратыг нэмэх хүсэлт мөн ирүүлсэн байна. Нийт өргөдлийн 24 хувийг ЭМЯ-нд хаяглажээ. Эрт илрүүлэгт хэрхэн хамрагдах,томуугийн вакцин хийлгэх хүсэлтээ илгээжээ. Санал хүсэлтийн дийлэнх нь Улсын 1, 2, 3-р эмнэлгүүдтэй холбоотой байсан байна.

ЭМЯ-наас 11-11 төв рүү хандсан иргэн бүрд хариу өгнө. Шийдвэрлэлтэд анхаарч ажиллана.

ЭМЯ-ны газрын дарга Нийтийн эрүүл мэндийн газрын Д.Баярболд: Юуны өмнө иргэдэд томуугийн дэгдэлттэй үед амны хаалт зүүхийг уриалж баайна. Эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний явцыг танилцуулахад энэ сарын 8-ны өдрийн байдлаар нийт 707 мянган хүн хамрагджээ. Үүний 45 хувь нь эрэгтэйчүүд, 54 хувь нь эмэгтэйчүүд, 50 хувь нь нийслэлийн, 50 хувь нь орон нутгийн иргэд байна.

Үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 60-аад хувь нь 0-17 насны хүүхдүүд байна. Манай улсад цусны, мэдлэлийн гэх мэт зургаан төрлийн хавдар хүүхдүүдэд зонхилон тохиолддог.   

Эрт илрүүлгээр нийт 135 хортой хавдрын оношийг баталгаажуулан, эмчилгээ эхэлсэн. Хортой болон хоргүй хавдрын нийт 2700 сэжигтэй тохиолдол бүртгэв. Тэдний 7.8 хувь нь 0-5 насны хүүхдүүд байна.

Урьдчилан сэргийлэх үзлэгийн дүн мэдээнд суурилан иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажил хийнэ.    

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаа эрхэлсэн дэд дарга Ж.Байгалмаа: Ковидын халдварын шинэ тохиолдол буурсан. Бид BQ12 гэсэн омикроны дэд хэв шинжийг бүртгэлээ. Энэ нь хөнгөн өвчлүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт нэг өвчтөн нас барж, ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 2315 болов.          

ч томуу, томуу төст өвчний идэвхжлийн үе үргэлжилж байна.

Амьсгалын замын  цочмог хүнд халдвараар хүүхдүүд голдуу өвчилж байна. Томуугийн В хүрээний болон H1N1 хүрээний вирус илэрсэн. Томуугийн нэг вирусын орчил байдаггүй. Одоо манай улсад долоон вирусын орчил байна. Би нэг төрлийн вирусын халдвар авлаа гэхэд эмчилгээ хийлгэсэн ч дараагийн вирусаар дахин өвдөх эрсдэл бий. Иймд зарим иргэн томуу эмчлэгдэхүй, сунжраад байна гэдэг. Хэд хэдэн вирус зэрэг дэгдсэн, цаг агаар хүйтэн,  агаар бохир байгаа нь эмчилгээг удаашруулж байна. Уушгины хатгаа олон нөхцөл байдлын улмаас үүсдэг.

Манай улсад хувийн, төрийн нийт 12 MRI аппарат бий. Нэгдсэн болон төрөлжсөн эмнэлгүүдэд л энэ аппарат шаарадлагатай. Нийт 3.3 сая хүн амтай манай улсад 12 аппарат хангалттай. Зарим тохиолдолд шаардлагагүй байхад иргэд MRI-аар оношлуулж, ачаалал үүсгэдэг тул эмчийн заавраар л оношлуулаарай.        

Бусад мэдээ

Баяр наадмын өдрүүдэд 150 гаруй улсын байцаагч хяналт тавин ажиллана

Баяр наадмын өдрүүдэд 150 гаруй улсын байцаагч хяналт тавин ажиллана

Үндэсний их баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан хоол, хүнсээр дамжин хүн амын дунд хоол

Багш нар "Сурлагын ялгаа, амьдралын боломж"-оор ХҮҮХЭД алагчлахгүй байя

Багш нар "Сурлагын ялгаа, амьдралын боломж"-оор ХҮҮХЭД алагчлахгүй байя

Боловсролын ерөнхий газраас 2022-2023 оны хичээлийн жилийн сүүлийн улирал үргэлжилж байгаатай холбоо

Ариунзул С.
Ариунзул С.