fitness
  • 513 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-09

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг цагдан хорих тухай прокурорын байгууллагын саналыг хэлэлцэх шүүх хурал боллоо.

Шүүх хуралдааны үеэр Б.Ганхуяг шүүгчээс татгалзсан ч, шүүх татгалзлыг хүлээн авсангүй. Улмаар Б.Ганхуягт нэг сар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.



Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 5 хүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг өчигдөр /2022.12.08/ шүүхэд хүргүүлжээ.

Тодруулбал, нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой хэргүүдийг шалгах ЦЕГ, ТЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Н болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн Э, Д, Э нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт дээрх нэр бүхий 5 иргэнийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал хүргүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх прокурорын саналыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хэлэлцэнэ гэж УЕПГ-аас мэдээлэв.

Бусад мэдээ

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу зургаадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны хооронд завьт эргүүл ажиллана

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу зургаадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны хооронд завьт эргүүл ажиллана

Нийслэлийн хэмжээнд үер, гол, усны ослын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Ни

"Приус" автомашины нүүрсэн яндангаа хулгайд алдсан гэх 892 гомдол цагдаад иржээ

"Приус" автомашины нүүрсэн яндангаа хулгайд алдсан гэх 892 гомдол цагдаад иржээ

Улсын хэмжээнд 1.2 сая автомашин хөдөлгөөнд оролцож байна. Үүнээс Улаанбаатар хотод 676 мянган буюу 53,7 хувь орон нутагт 582 мянга буюу нийт автомашины 46,3 хувь нь нь замын хөдөлгөөнд оролцож байна.

Ариунзул С.
Ариунзул С.