fitness
  • 153 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-19

Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.

Тус сургалтыг  ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч Петар Зафиров нар нээж, оролцогчдод баяр хүргэв. Таван өдөр үргэлжлэх сургалтаар гамшиг, онцгой байдлын үеийн нөхцөл байдлын үнэлгээ хийх, хүмүүнлэгийн тусламжийг хэрхэн үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд хамгааллын асуудлаар мэдлэг олгож сургагч багш нарыг бэлтгэх юм.

Сургалтад Барилга хот байгуулалтын яам, Дэлхийн зөн, Улаан загалмай нийгэмлэг, ОБЕГ-ын  дэргэдэх Үндэсний аврах бригад, 12 аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, эмч сэтгэл зүйч, аврагч зэрэг 31 алба хаагч хамрагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 


Бусад мэдээ

“ЛэндМН ББСБ” ХК нь Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа амжилттай зохион байгуулж, шинэ “FLEXI” бүтээгдэхүүнээ танилцууллаа

“ЛэндМН ББСБ” ХК нь Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа амжилттай зохион байгуулж, шинэ “FLEXI” бүтээгдэхүүнээ танилцууллаа

ЛэндМН ББСБ” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Корпорейт

ХОРТ ХАВДРЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОРОН НУТАГТ ХӨГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

ХОРТ ХАВДРЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОРОН НУТАГТ ХӨГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

“Хавдрын эсрэг аян-2023”-ын хүрээнд ЭМЯ, ХСҮТ, НЭМҮТ хамтран хорт хавдрын үеийн тусламж үйлчилгээг

Чинбаяр Б.
Чинбаяр Б.