fitness
  • 375 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-21

Нүүрсний "хулгай"-г тойрсон асуудлыг нээлттэй хэлэлцэх сонсгол үргэлжилж байна. Иргэдийн зүгээс өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж буй.

Дорнод аймгийн төлөөлөл н.Гэрэлт-Од: Цагдаа нар зарим залуучуудыг хүчээр барьж явлаа. Барьж өгсөн дөрвөн гэрийг ачаад явсан. Та нар таван минутад өөрсөддөө хэрэгтэй хуулийг баталдаг. Биднийг 10.00 цагт цуглуулсан атлаа хүлээлгэсэн.

Бид 76 гишүүнийг 32 жил харж, зүдэрлээ. Ажлаа хийж чадахгүй бол зайл. Сөрөг хүчнийхэн яагад өөрийн байр суурийг илэрхийлэхгүй байгаа юм. Ард түмнийхээ төлөө дуугарал даа. Дэгийн хуулиндаа таван минутын дотод өөрчлөлт оруул.

Нүүрсний хулгайчидтай хариуцлага тооцно гэлээ. Залуус бид ээлж, ээлжээр, цаг цагаар зогсоё. Ерөнхий сайд асан Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар хаачив?

Гашуунсухайт боомтын нүүрсний тээвэрчдийн зөвлөлийн тэргүүн Н.Саарал: Монголд өдөрт найман сая ам.доллар буюу 27.5 тэрбум төгрөг оруулахын тулд өдөр шөнөгүй, нойр хоолгүй, үр хүүхэд, хань ижлээсээ хол олон сараар хөдөлмөрлөж буй залуучууд энэ хулгайг хийсэн болж таарав уу.

9000 жолооч буруутай гэх балай, худлаа зүйл яриад байх юм. Х.Нямбаатар сайд хаана байна, мэдрэл муутай новш. Эх орныхоо экспортын төлөө хөдөлмөрлөсөн хүн яагаад буруутан болох вэ. Жинхэнэ хулгайчдаа хэлээч ээ. Ичдэггүй юм уу. А.Адъяасүрэн гишүүн хаана байна. Шалга, энэ хүнийг.  

Зурагтаар харахнээ улс төрийн намууд нэгнийгээ харлуулах хэрэгсэл болгож ашиглаж байна. Юу хийх гэж байгаа юм, энэ нэг хэдэн ажилгүй юмнууд. Өөрсдийгөө нүүрс хулгайлаагүй хэмээн хэлэх гэж л ирсэн байлгүй дээ, бодвол. Явж ажлаа хийдэггүй юм уу, улс орон чинь дампуураад, эдийн засаг чинь сөнөөд байхад. Нүүрсний хулгай яригдаж байх үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумъяабазар ажиллаж байсан шүү дээ. Яагаад ирээгүй байгаа юм бэ.

Нүүрс ачилтад орох болгонд 100-150 мянган төгрөгийн авлига авдаг шүү. Энийг цэгцэлж өгөхийг 2019 оноос хойш шаардахад нэг ч хуруугаа хөдөлгөсөнгүй. Хуйвалдааныг мундаг хийх юм. Сүүлдээ нүүрсийг нь хулгайлаагүй болж таарч байна. Би та нарын өмнөөс ичиж байна.

Оролцогч н.Энхээ: Би Ерөнхий сайдаа дэмжиж байна. Тэр залуу энэ том асуудлыг хөндөж, шүгэл үлээсэн. Төрийн алба чинь төрлийн алба, шүүх чинь халаасны алба болсон байна. Бүх авлигачдаа гэмгүй болгочихлоо. Бид яагаад 30 гаруй жилийн турш ядуу ажиллаад байна вэ. Хөөн хэлэлцэх хугацаагаа хүчингүй болго. Гэмт хэргийг нуух нь гэмт хэрэг.

Өмнөговь аймгийн иргэн Ж.Баатархүү: Төрд очсон юм бүхэн замхардаг. Цагаан захтнуудын гар, хөлөөр ороод гарч болдог. БЭТ гэж нэг юм томилсон. Энэ хүнээ татаж аваач ээ. Энхболд, Сугар тэргүүтэн 2018 оноос хулгай эхэлсэн гэлээ. Ажил огт явахгүй байна.

Оролцогч: Дотогшоо орж ирж чадаагүй, одоог хүртэл гадаа сууж байгаа ахмадын төлөөллүүдийн үгийг дамжуулъя. Тэд хөдөөнөөс ирж, жагсаалд нэгдсэн. Ахмадууд маань "Бидний гэрийг аваад явчихлаа. Талбай дээр өнгө өнгийн гацуур зассан байна. Бид гацуураас үнэ цэнгүй хэрэг үү" хэмээн дамжууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Бусад мэдээ

Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын замыг өнөөдөр 22:00 цагт хаана

Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын замыг өнөөдөр 22:00 цагт хаана

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Намнансүрэнгийн гудамж буюу Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын а

АНУ: Хятадын 30 компанийг хар жагсаалтад оруулна

АНУ: Хятадын 30 компанийг хар жагсаалтад оруулна

АНУ-ын худалдааны яамны зүгээс хагас дамжуулагч үйлдвэрлэгч “Yangtze Memory Technology” зэрэг Хятады

Ариунзул С.
Ариунзул С.