fitness
  • 418 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-22

2022.12.24-12.31-ний хооронд Мишээл экспо олон улсын үзэсгэлэн худалдааны танхимд шинэ жилийн баярт зориулсан бүх төрлийн брэнд бараа бүтээгдэхүүний хямдралтай бэлэгтэй худалдааг зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээнд шинэ жилийн гацуур мод, бэлэг дурсгал, гоо сайхан, үнэртэн, хүүхдийн тоглоом, хүүхдийн хувцас, амттан чихэр, гар урлал гэх мэт 100 гаруй нэр төрлийн  брэнд бараа бүтээгдэхүүнүүд 10%-50% хүртэлх хямдралтай, бэлэгтэй худалдаалагдана.

зураг
 

Мөн алдрай бяцхан хүүхэд багачууддаа зориулан “Зүггүй шөмбөөлэй” хүүхдийн жүжиг, циркийн тоглолт тоглогдох ба аав ээжтэйгээ хамт амралтын өдрүүдээр цагийг зугаатай өнгөрүүлж, шинэ жилийн баярт зориулсан хэрэгцээт бүхий л бараа бүтээгдэхүүнээ нэг дороос худалдан авахыг урьж байна.

Үзэсгэлэн, худалдааны онцлог:

  • Монголын хамгийн анхны аялал жуулчлалын Misheel Walking Street хоолны гудамж                                     
  • Улаанбаатар хотын хамгийн цэвэр агаартай Мишээл байгаль орчин танин мэдэхүйн хүрээлэн
  • Хүүхэд багачуудад зориулсан “Зүггүй шөмбөөлэй” хүүхдийн жүжиг, циркийн тоглолт
  • Шинэ жилийн бүх төрлийн бараа бүтээгдэхүүн нэг дор төвлөрсөн
  • 10%-50% хямдралтай бэлэгтэй худалдаа
  • Хамгийн том автомашины зогсоол
  • Нэгдсэн харуул хамгаалалт, аюулгүй байдал
 

Он солигдох торгон мөч айлчлан ирж буй эдгээр баярт өдрүүдэд хайртай дотны гэр бүл, эрхэм нандин хүнээ баярлуулах сэтгэл татам бэлгээ сонгохыг хүсвэл Мишээл экспо олон улсын үзэсгэлэн худалдааны танхимд хүрэлцэн ирээрэй.

зураг

Бусад мэдээ

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олголоо

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олголоо

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг ш

ЭМЯ-НЫ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨЛ 29 ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ

ЭМЯ-НЫ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨЛ 29 ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ

Эрүүл мэндийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл хуралдлаа. Хурлыг Эрүүл мэндийн сайд, ШУТЗ-ийн

Ариунзул С.
Ариунзул С.