fitness
  • 432 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-22

"Цөмөөхэй" бүжгэн жүжиг найм дахь удаагаа үзэгч олны мэлмийд хүрэхэд бэлэн болжээ. Энэ талаарх мэдээллийг гавьяат жүжигчин Д.Алтанхуяг өнөөдөр Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр өгөв.

Тэрбээр "Балетын урлагийг танин мэдүүлэн нийгмийг соён гэгээрүүлэх, Монголын зуу, зуун хүүхдийн мөрөөдлийг биелүүлэх цорын ганц зам нь "Цөмөөхэй" болж байгаа юм.

Анх 1982 онд "Щелкунчик" нэрээр та бүхэнд хүрч байсан бол 2014 оноос "Цөмөөхэй" нэрийг Монголын балетын хөгжлийн сан оюуны өмчөөр баталгаажуулан анх гаргаж ирсэн. Энэ үеэс Монголчууд "Цөмөөхэй"-г мэддэг болж, модон тоглоомыг нь сүлд модондоо өлгөж, албан байгууллагын гаднах чимэглэл болж, хүмүүсийн амнаас "Цөмөөхэй" гэдэг нэр гарч байгаа нь бидний хувьд өчүүхэн ч гэсэн амжилт гэж харж байгаа. Энэ жил "Цөмөөхэй" тоглогдож эхэлсний ес дэх жил боловч цар тахлын үед өнжсөн учир ийнхүү найм дах тоглолт болж байна. Жил болгон бид шинэ зүйлс нэмэхийг эрмэлздэг тэр чинээгээр жил бүр үзэгчид маань олширч тасалбарууд эрт дуусаж байгаад баяртай байгаа. 

Энэ жил шинэ балет буюу залууст зориулсан "New Ballet" компаниас гол болон гоцлол дүр орж байгаа гэдгээрээ онцлог юм. Ийнхүү 200 гаруй хүүхдийг Монголын балетын цор ганц тайзан дээр гарах мөрөөдлийг "Цөмөөхэй" биелүүлж өгдөг. Эдгээр хүүхдэд сонгодог урлагийн суурь мэдлэг олгохын хажуугаар дуулах, бүжиглэх, жүжиглэх, хөгжимдөх гээд олон талын авьяасыг нээж өгдгөөрөө давуу талтай.

​​​Мөн "Цөмөөхэй" олон дүрээ өөр өөр талаас гаргахыг зорьдог учраас манай залуу жүжигчдэд арвин туршлага болж чаддаг.

Монголын балетын үндэсний сургууль жил бүр 200-300 хүүхдэд балетын урлагийг түгээдэг. Эдгээр хүүхдүүд урлагаас гоо зүйн асар өндөр мэдрэмжийг олж авч байгаа учраас Монголын ирээдүй гэрэл гэгээтэй гэж би харж байна.

"Цөмөөхэй" хүн бүрийн доторх хүсэл мөрөөдлийн очийг асааж, аз жаргалыг бэлэглэдэг. Тэр ч утгаараа жилийн турш ажилдаа дарагдан толгой өндийх завгүй явдаг иргэдэд зориулан арванхоёрдугаар сард тоглогдож, энэ саарал нийгэмд гэрэлт өнгийг нэмнэ гэдэгт итгэлтэй байна.

Иргэд та бүхнийг гэр бүлээрээ ирж "Цөмөөхэй" бүжгэн жүжгийг үзээсэй гэж уриалъя. Хүүхдэд багаас нь театрын үзвэр үзүүлж хэвшвэл насан туршийн дадал суудаг. Манайд театрын урлаг илүү өргөжих шаардлагатай байгаатай холбогдуулан "Цөмөөхэй" бага насны хүүхдүүдэд ийнхүү сонгодог урлагийг түгээж байгаад өөрийн зүгээс баярлаж байна" гэлээ. 

Бусад мэдээ

Эхийн алдар одонгийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 14-нд олгоно

Эхийн алдар одонгийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 14-нд олгоно

Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Газраас энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваар

Угаарын эрсдэлээс урьдчилан сэргийлье

Угаарын эрсдэлээс урьдчилан сэргийлье

Улирал солигдож, цаг уурын төлөв байдал хүйтэнд шилжиж, агаарын даралт өөрчлөгдөж буй энэ үед угаары

Ариунзул С.
Ариунзул С.