УИХ-ын үдээс хойших чуулган үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Ингэхэд УИХ-ын чуулганд ирсэн 48 гишүүний 28 нь эл хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн "зөвшөөрсөн" кноп дарлаа. Ийнхүү 58.3 хувийн саналаар тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороо руу шилжүүллээ.
Дээрх хуульд нэмэлтээр ямар, ямар өөрчлөлт оруулах гэж буйг энд дарж унших боломжтой.