fitness
  • 429 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-26

Монгол улсын хэмжээнд 2022 оны 3-р улирлын байдлаар ердийн даатгалын 15 даатгалын компани, урт хугацааны даатгалын 1, давхар даатгалын 1, даатгалын зуучлагч 62, даатгалын хохирол үнэлэгч 25 компани даатгалын зах зээлд үйл ажиллагаа явуулж байна. Гэвч даатгалын компаниуд дундын мэдээллийн сангүй учир даатгуулагчдын түүхийг харах боломжгүй байх, нөхөн олговрыг давхардуулан олгох зэрэг хүндрэлүүд гардаг.

Эдгээр асуудлуудыг блокчэйн сүлжээгээр бүрэн шийдвэрлэхийн тулд Монголын даатгалын холбоо, ТЕО блокчэйнтэй хамтран “Даатгалын мэдээллийн сан” байгуулах хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.

Даатгалын компаниуд “Даатгалын мэдээллийн сан”-г ашиглан хоорондоо бодит цагийн горьмоор мэдээллийг солилцох, баталгаажуулах боломжтой. Блокчэйн сүлжээн дээр байршуулсан аливаа өгөгдөл, мэдээлэл устгах боломжгүй, хийгдсэн өөрчлөлтүүдийг бүх талууд шууд харах боломжтой дэд бүтэц юм.

Даатгуулагч таны бүртгэлтэй даатгалын компани “Даатгалын мэдээллийн сан”-г ашигласнаар Даатгалын үйлчилгээний хурд, хүртээмж үлэмж хувиар нэмэгдэж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн эд хөрөнгийг хамгаалахаас гадна, бусад олон боломжуудыг бий болгоно.

ТЕО блокчэйн Монголын анхны хосолсон блокчэйн сүлжээ юм.

Даатгуулагчдыг танихгүй байх* Муу түүхтэй даатгуулагчийг танихгүй байх эрсдэл.

Давхардуулсан даатгалын эрсдэлнь даатгуулагч хэд хэдэн даатгалын компанид зэрэг даатгуулж, нөхөн олговрыг давхар авах эрсдэл юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.teo.mn

Бусад мэдээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан эхэллээ. Чуулганаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд

"ТАВАН ШАР"-Д ТӨМӨР ЗАМ ДООГУУР НҮХЭН ГАРЦ БАРИНА

"ТАВАН ШАР"-Д ТӨМӨР ЗАМ ДООГУУР НҮХЭН ГАРЦ БАРИНА

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн хүрээнд “Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл” хэрэгжихээр болсон.

Ариунзул С.
Ариунзул С.