fitness
  • 906 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-26

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Пүрэвдорж нар Үндэсний аж ахуйн нэгжүүдийг дэмжих УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж байгаа талаар мэдээлэл хийлээ.

"Ковидын дараа эдийн засаг хүндэрсэн энэ үед аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг гадаадад зорчиход нь албан паспорт олгох талаар тус тогтоолын төсөлд тусгасан. Жил бүр Монгол Улсын болон орон нутгийн төсөвт оруулсан татвар, хураамж, шимтгэлийн хэмжээгээр аймаг бүрт эхний 10, нийслэлд эхний 90, улсын хэмжээнд эхний 200 байранд эрэмбэлэгдсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн удирдлагад албан гадаад паспорт олгох замаар төрөөс үйл ажиллагааг дэмжих юм. Нийтдээ 500 албан паспорт олгох тухай асуудал юм.

Өнөөдөр сумын тамгын газрын дарга албан паспорттой бөгөөд гадаадад зорчдог. Ямар ч хэл усгүй гайхаж байгаад хүрээд ирдэг. Тийм учраас Монголын эдийн засагт маш том хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгжүүдийн удирдлага гадаадад чөлөөтэй зорчиход давуу тал бий болгох зорилгоор энэ тогтоолын төслийг өргөн барьж байна" гэлээ. 

Бусад мэдээ

Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 41-46 градус хүрнэ

Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 41-46 градус хүрнэ

Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(ЦУОШГ)-аас нийт нутгийн ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан тө

Б.Ганбат: Эрүүл иргэдэд буу эзэмших эрх олгох ёстой

Б.Ганбат: Эрүүл иргэдэд буу эзэмших эрх олгох ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар бүхийн дү

Ариунзул С.
Ариунзул С.