fitness
  • 2195 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-09


Нийслэлийн Сургалт, Судалгаа, Олон Нийттэй Харилцах Газар

Байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүссэнээр айл өрх, аж ахуйн нэгж усанд автах, зам талбайд халтиргаа, гулгаа бий болох зэрэг эрсдэл гарч байна.

Иймд халиа тошин үүсэж буй байршлуудад Геодези, Усны Барилга, Байгууламжийн Газар(ГУББГ) ОНӨААТҮГ-аас шуурхай арга хэмжээ авч ажиллаж буй юм.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Толгойтод гол дагуу суурьшсан 50 айл халиа тошинд өртөж, гэр, байшин, хашаа нь усанд автах хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна. Уг байршилд ГУББГ-ын шуурхай удирдлагын баг гар ажиллагаа болон механизмаар суваг шинээр татаж, ухлагаас гарсан мөсөөр далан босгожээ. Түүнчлэн айлуудыг усанд автахаас сэргийлэн гүүрэн гарцан доорх гаргалгаанд 500 кг бодис хийж, аюулгүй байдлыг хангажээ.

зураг
 
Нийслэлийн Сургалт, Судалгаа, Олон Нийттэй Харилцах Газар

Мөн иргэд та бүхнийг жалга, сайр, булаг шанд, гол горхины орчимд болон үерийн хамгаалалтын далан, сувагт оршин суухгүй байхыг ГУББГ-аас анхааруулж байна. Тус байршлууд нь зуны улиралд үерт, өвлийн улиралд халиа тошин, ус, мөсөнд, хаврын улиралд шар усны үерт өртөх өндөр эрсдэлтэй юм гэж нийслэлийн Сургалт, Судалгаа, Олон Нийттэй Харилцах Газраас мэдээллээ.

Бусад мэдээ

"Монгол Улсын жолоочийн үнэмлэхийн загварыг шинэчлэх төсөл боловсруулсан. Үнэмлэх дээрээс регистрийн дугаар хасагдана"

"Монгол Улсын жолоочийн үнэмлэхийн загварыг шинэчлэх төсөл боловсруулсан. Үнэмлэх дээрээс регистрийн дугаар хасагдана"

Монгол Улсын жолоочийн үнэмлэхийн загварыг шинэчлэх төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловс

Архивчид мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдлөө

Архивчид мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдлөө

Батлан хамгаалахын Төв архив үүсэн байгуулагдсаны 84 жилийн ойг угтан Батлан хамгаалахын Төв архив,

Ариунзул С.
Ариунзул С.