fitness
  • 121 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-16

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас халтиргаа, гулгаанаас сэргийлэх зорилгоор “Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээг өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт зохион байгуулсан.

Энэ талаар өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа танилцуулав. 

Тэрбээр “Өнгөрсөн баасан гарагт 11:00-12:30 цагийн хооронд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулсан. Мөн энэ жил нийт 6-8 удаа их цэвэрлэгээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ удаагийн цэвэрлэгээнд 13,645 байгууллага, 37,290 хүн оролцож, 2.5 сая ам.метр талбайг цэвэрлэж, 736.4 тонн хог хаягдал тээвэрлэсэн.

Нийслэлийн хэмжээнд хот тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээний 26 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Мөн 347 жолооч, 527 ачигч, зам, талбайн үйлчлэгч 577 байгаа. Түүнчлэн 226 техник хэрэгсэл шаардлагатай байна. Улаанбаатар хотын хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төслийн хүрээнд 20 машин механизм авна” гэв. Цаашид ажилчдын хувцас хэрэгсэл дээр анхаарах шаардлагатайг хэлж байлаа.

Мөн зам дээр давс биш, хужир цацсан гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор ашиглаж байсан давсыг лабораторийн шинжилгээнд өгсөн бөгөөд шаардлага хангахгүй нь тогтоогдвол тухайн аж ахуйн нэгжид хариуцлага тооцож, холбогдох арга хэмжээг авна гэдгийг мэдэгдэв.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Бусад мэдээ

"ЭМЯ" эрт илрүүлэх үзлэгт хамруулах ажлыг эрчимжүүлэх онлайн хурлыг зохион байгууллаа

"ЭМЯ" эрт илрүүлэх үзлэгт хамруулах ажлыг эрчимжүүлэх онлайн хурлыг зохион байгууллаа

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газраас хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах ажл

Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар ялимгүй цас орно

Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар ялимгүй цас орно

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөн

Ариунзул С.
Ариунзул С.