fitness
  • 445 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-19

НАСА болон Боинг компани хамтран байгаль орчинд ээлтэй, түлшний зарцуулалтыг 30 хувиар бууруулсан зорчигчийн нисэх онгоцны туршилтын загварыг 2030 он гэхэд хэрэглээнд нэвтрүүлнэ хэмээн танилцууллаа.  

Тус загварын загварыг гаргахдаа онгоцтой холбосон тулгуур багана болон  далавчийг илүү нимгэн байхаар боловсруулжээ. Ингэснээр ойрын арван жилийн хугацаанд агаарын тээврийн эрчим хүчний хэрэглээ болон арилжааны нисэх онгоцны эдийн засагт томоохон өөрчлөлт авчрах юм.

skip-share

Анхны туршилтын нислэгийг 2028 онд хийхээр төлөвлөжээ.

НАСА-гийн мэдээлснээр “Дэлхиин дахинд  агаарын тээврийн компаниуд хорт утааны бараг тал хувийг бүрдүүлж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр 2050 он гэхэд агаарын тээврийн нүүрстөрөгчийн ялгарлыг тэглэх боломжтой” гэж үзжээ.

Түүнчлэн Боинг компанийн тооцоолсноор 2035-2050 оны хооронд дэлхийн нийт зорчигчийн онгоцны эрэлт 40 мянгаар нэмэгдэнэ гэжээ. Анхны туршилтын нислэгийг 2028 онд хийхээр төлөвлөжээ.



НАСА-гийн нисэхийн салбарын туслах зохицуулагч Боб Пирс “Бид дэвшилтэт технологийг агаарын тээвэрт болон зорчигчдын нисэх онгоцонд нэвтрүүлэхийн тулд хичээн ажиллаж байна. Одоо бидэнд шинэ үеийн тоног төхөөрөмж, материал шаардлагатай. Уг төсөлд НАСА болон Боинг  хамтран ажилласнаар нисэхийн салбар дангаараа хийж чадаагүй зүйлийг бүтээн байгуулж чадна” гэлээ.

Уг төсөлд нийт НАСА-аас долоон жилийн хугацаанд 425 сая доллар (1 тэрбум 400 сая) санхүүжилтанд зарцуулахаар бол Боинг болон түүний түншүүд 725 сая долларыг (2 тэрбум 500 сая) төсөвлөжээ.

Эх сурвалж: CNN

Бусад мэдээ

"Геодези, усны барилга байгууламжийн газар"-ын 32 ажлын байрыг хүнд, хортой нөхцөлд хамруулах талаар НИТХ хэлэлцэнэ

"Геодези, усны барилга байгууламжийн газар"-ын 32 ажлын байрыг хүнд, хортой нөхцөлд хамруулах талаар НИТХ хэлэлцэнэ

“Геодези, усны барилга байгууламжийн газар” Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэр (ОНӨААТҮ)-и

Алтны гарал үүслийн талаарх уулзалт зохион байгуулав

Алтны гарал үүслийн талаарх уулзалт зохион байгуулав

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Хариуцлагатай алт олборлогч” зөвлөмж болон ол

Ариунзул С.
Ариунзул С.