fitness
  • 91 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-24

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нээлттэй болон нөөц бүрдүүлэх ажлын байрны сонгон шалгаруулалтын явцын талаар мэдээлж байна. Нийт 2900 орчим хүн бүртгүүлжээ. Гэвч  300 орчим иргэн шаардлага хангаагүй байна. 

Тухайн ажлын  байрын бичиг баримтын шаардлага хангаагүй, ажилласан жил, боловсролын зэрэг гэх мэт тодорхой заасан шаардлагыг хангаагүй өргөдөл илгээсэн иргэд байжээ. Бичиг баримтын бүрдүүлбэрийг МҮХАҮТ гэх мэт ТББ-ын төлөөлөл оролцсон ажлын хэсэг хараат бусаар шалгасан. Хэн нэг албан тушаалтны танил талд давуу тал олгоогүй.             

Сонгон шалгаруулалт энэ сарын 26-27-нд Нийслэлийн төв номын санд болно. Нэг өдөрт тав, нийт арван удаа шалгалт авна. Шалгалт дууссан даруйд тухайн иргэнд шалгалтын оноог мэдээлэх юм. Сонгон шалгуулалтыг ил тод, нээлттэй явуулна. Шалгалтад оролцох хүн тус бүрд шалгалтын зарыг буюу хэдэн цагаас шалгалтад орох мэдээллийг илгээнэ. Шалгалт ямар агуулгатай байхыг нээлттэй зарласан. Хувь хүний хөгжил, компанийн засаглал, Алсын хараа-2050 гэх мэт сэдвийг шалгалтын агуулгад багтаана. Шалгалтын нийт оноо 70, ярилцлагын асуулт 30 байна.      

Бид 1000 орчим хүн бүртгүүлэх болов уу гэж тооцоолсон ч 3500 хүн бүртгүүлэв. Тэднээс 2400 хүн тестийн шалгалтад орно. Нэг ажлын байранд хамгийн өндөр оноо авсан горилогч ажилд орно. Ажиллах хүнээ хэдийнэ томилсон гэх мэт ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд байгаа нь худлаа. 

Бусад мэдээ

Ерөнхийлөгч анхан шатны шүүхийн 12 шүүгчийг томилжээ

Ерөнхийлөгч анхан шатны шүүхийн 12 шүүгчийг томилжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган нэр бүхий 12 хуульчийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилжээ. Шинээр томилогдсон шүүгч нар тангаргаа өргөн, ажлаа хүлээн авсан байна.

Дүр бүтээхдээ итгэмээргүй хувирсан 10 жүжигчин

Дүр бүтээхдээ итгэмээргүй хувирсан 10 жүжигчин

Дүр бүтээнэ гэдэг жүжигчин хүнээс санаанд оромгүй хувиралтыг шаарддаг нь мэдээж. Хувирах нь угаас жү

Ариунзул С.
Ариунзул С.