fitness
  • 266 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-26

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эрх бүхий эрүүл мэндийн байгууллага болон донор эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд амьгүй донор буюу тархины үхэлтэй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний тоог нэмэгдүүлэх, энэ төрлийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх олон талын ач холбогдолтой билээ.

Энэхүү гэрээг анх 2019 онд УНТЭ, ХСҮТ, УГТЭ, ГССҮТ-тэй хамтран байгуулснаар, тархины үхэлтэй 225 боломжит донорыг илрүүлж, 25 бодит донороос 33 хүнд бөөр, 22 хүнд элэг, 150 гаруй хүнд шөрмөс шилжүүлэн суулгасан бөгөөд 55 хүний амь насыг аварч, 150 гаруй хүний амьдралын чанарыг дээшлүүлжээ.

Иймд энэ жил УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ, ГССҮТ, ЭХЭМҮТ, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг, Өвөрхангай аймгийн БОЭТ-тэй хамтран ажиллах гэрээг шинээр байгуулаад байна.


Бусад мэдээ

Нийслэлд стандартын шаардлага хангахгүй "976  хүүхдийн тоглоомын талбай" байна

Нийслэлд стандартын шаардлага хангахгүй "976 хүүхдийн тоглоомын талбай" байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Энэ үеэр Хотын стандарт, хяналтын газрын дар

Б.Жавхлан: Энэ сарын 20-нд гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг хамт олгоно

Б.Жавхлан: Энэ сарын 20-нд гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг хамт олгоно

2023 оны төсвийн төслөөр нийт хүүхдийн 91 хувьд нь хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох шийдвэрийг гаргасан

Ариунзул С.
Ариунзул С.