"Ebarimt" системийн өгөгдлийн санд гэмтэл гарсантай холбоотойгоор Ebarimt аппликэйшн болон Ebarimt.mn сайтаар дамжуулан Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй болж байна.
Иймд даатгуулагч иргэн та E-Mongolia аппликэйшнээр дамжуулан шимтгэлээ төлнө үү хэмээн Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар(ЭМДЕГ)-аас зөвлөлөө.
Сүүлийн 2-3 хоногт EBarimt аппликэйшнд нэвтрэх боломжгүй байгаа юм.