Цагдаагийн байгууллагад сүүлийн 48 цагт бүртгэгдсэн гомдол мэдээллийн дотор иргэд телеграмаар мөнгө шилжүүлж залилуулсан хэрэг анхаарал татахуйц байжээ.
Уг апп-ыг зарим хүмүүс мөнгөө өсгөх, бусдыг хууран мэхлэх зорилгоор ашигладаг байна. “Даалгавар биелүүлж, мөнгөө өсгөж аваарай” гэсэн зар мэдээллийн дагуу сүүлийн хоёр хоногт зургаан иргэн 36 удаагийн гүйлгээгээр бусад руу 133 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ.
Хэрэв та уг апп ашигладаг бол хувийн аюулгүй байдлаа сайтар хангахыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.