fitness
  • 100 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 15 цагийн өмнө

Өнөөдрийн хурлаар Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангах зарим арга хэмжээний талаар тогтоолыг баталсан хэмээн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ. Тодруулбал 

  • Ашигт малтмал, уран болон бусад төрлийн нөөцийг хайх, олборлоход иргэдийн мэдэх эрхийг хангах,
  • Олон нийтийн, хараат бус, байнгын хараа хяналтыг нэмэгдүүлэх,
  • Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх,
  • Уул уурхайгаас олж буй орлогыг орон нутгийн хөгжлийн сан, үндэсний баялгийн сан, хуримтлалын санд төвлөрүүлэх
  • Цацрагийн нөлөөлөл, агаар, ус, хөрсний бохирдлыг хэмжих олон улсын лаборатори байгуулах
  • Иргэний мэдэх эрхийг хангах, эргэлзээг тайлах багц шийдвэрийг Засгийн газар гаргалаа гэв.

Тэрбээр "Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсаны дараа цөмийн эрчим хүчийг дэмжиж, хүлэмжийн хий бууруулах, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж буй томоохон алхам болсон гэж дэмжиж буй иргэд ч байна. Мэдээлэл дутмагаас болж шүүмжилж байгаа иргэд ч байна. 

Мөн байгаль орчны чиглэлээр буюу агаар, ус, хөрс, малын эрүүл мэндийн чиглэлээр санаа зовж, үүнд иргэдийн хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлага тавьж буй иргэд, иргэний нийгмийн байгууллагууд байгааг онцлон хэлэх ёстой" гэв.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн