fitness
  • 49 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 6 цагийн өмнө

Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас ой хээрийн түймрийн нөхцөл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Энэ талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү "Улсын хэмжээнд 2025 он гарснаар 12 аймгийн 64 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 128 удаагийн ой хээрийн гал түймэр бүртгэгдсэн.

Өчигдөр 11:00 цагт хийсэн хэвлэлийн хурлаар 121 ой хээрийн түймэр бүртгэгдсэн байсан бол өнөөдөр долоон түймэр нэмэгдсэн байна.

Өчигдөр 22:00 цагийн байдлаар 13 түймэр гарч байсан бол өнөөдөр өглөөний мэдээллээр таван түймрийг цурамд оруулж, наймыг нь унтраахаар ажиллаж буй.

Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Алтанбулаг сумын нутагт гарсан түймрийг цурамд оруулсан. Булган аймгийн Хишиг-Өндөр, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гурав, Цагааннуур болон Алтанбулаг, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагааннуур сум гээд нийт дөрвөн аймгийн найман суманд гарсан галыг унтраахаар алба хаагчид ажиллаж байна.

Дөнгөж сая хэвлэлийн бага хурал зарлах мөчид Дорнод аймгийн Баян-Уул суманд ой хээрийн түймэр гарлаа гэсэн дуудлага мэдээллийн дагуу манай алба хаагчид шуурхай ажиллагаанд орсон.

Түймэр унтраах ажиллагаанд ОБЕГ-ын 420 алба хаагч, 25 автомашин, Зэвсэгт хүчний нэг нисдэг тэрэг, орон нутгийн 243 иргэн 53 автомашинтай нийт 663 хүн, 78 автомашин, техник хэрэгсэлтэйгээр оролцож байгаа.

Үүнээс хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй баг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд гарсан галыг унтраахаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга хурандаа Ц.Нямбаяр, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нарын удирдлага дор ажиллаж байна.

Нийт нутгаар хуурайшилт их байгаа тул Цаг Уур, Орчны Шинжилгээний Газартай тогтмол мэдээлэл солилцож, өнөөдрийн байдлаар дөрвөн баг гаргаад цаг агаарт зориудаар нөлөөлөх бэлтгэл ажлыг хангаж эхэллээ.

Нэг баг нь Хүй долоон худагт, Дархан нэг, Сэлэнгэ гурав гэсэн хоёр баг нь түймэр унтраах үйл ажиллагааг дэмжих зорилгоор үүлэнд нөлөөлөхөөр бэлэн байдалд шилжсэн.

Өчигдөр Сэлэнгэ аймгийн Онцгой комисстой цахимаар хуралдаад аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр шийдвэрлэсэн. 

Ихэнх түймэр нь хуурайшилт ихтэй байгаа бүсэд бороо оролгүй удсанаас үүдэлтэйгээр хуурай аянга, цахилгаанаас болоод нэмэгдэж байгаа ч зарим нь иргэдийн сонор сэрэмжгүй байдлаас болж гарсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан.

Ойрын өдрүүдэд нийт нутгаар халах шинжтэй байна. Үүний дараа гэнэтийн аадар бороо орох эрсдэл нэмэгддэг тул иргэдийг илүү сэрэмжтэй байхыг анхааруулъя" гэв.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн