Speedtest байгууллага 2019 оны арванхоёрдугаар сард дэлхийн улс орнуудын интернэтийн хурд ямар хэмжээтэй байсныг харьцуулж жагсаажээ.
Ингэхэд үүрэн холбооны буюу мобайл интернэтийн хувьд Монгол улс дэлхийн 140 орноос 100 дугаарт 19.71 Mbps дундаж хурдтайгаар жагссан байна. Харин суурин буюу өргөн зурвасын интернэтийн хувьд дэлхийн 177 орноос 84 дүгээрт 31.79 Mbps дундаж хурдтайгаар жагсжээ.
Өмнөх хэмжилтээс хойш манай улсын мобайл интернэтийн эрэмбэ 4 байраар, суурин интернэтийн хурд 13 байраар ухарсан байна.
Мобайл интернэтийн хурдаар дэлхийд тэргүүлэгч 10 улсад:
Харин суурин интернэтийн хурдаар тэргүүлсэн 10 улсад:
Мобайл интернэт нь хамгийн удаан улс Палестин, Афганистан, Алжир байгаа бол суурин интернэтийн хурд хамгийн удаантай улсаар Туркменистан, Вануату, Венесуэль шалгарчээ.
Дэлгэрэнгүй жагсаалттай энэ холбоосоор танилцана уу.