Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүний амь насанд халдсан хүрэн баавгайг урд шөнө2026.10.08/ 22:15 цагт олж, аюулгүй болгожээ.
Хэргийг шалгаж, баавгайг эрэн хайх ажиллагааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулсан. БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг эрэн хайх ажиллагааг зургаан хэсэгт хуваан зохион байгуулж, урхи байршуулжээ. Гэгээ тасарсны дараа дулаан мэдрэгчтэй дрон ашиглан эрлийг үргэлжлүүлж, улмаар хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олсон байна.
Урьдчилсан байдлаар уг баавгайг зургаан орчим настай эр баавгай болохыг тогтоожээ. Баавгайн талаарх эцсийн дүгнэлтийг цагдаа болон шүүх шинжилгээний байгууллагын ажиллагааны дараа гаргана хэмээн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.