АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны дараагийн хэвлэлийн нарийн бичгээр консерватив үзэлтэй улс төрийн тоймч Кэти Захариаг томиллоо. "Trump Media & Technology Group"-т ажилладаг Захариа ийнхүү Трампын хоёр бүрэн эрхийн хугаааны зургаа дахь хэвлэлийн нарийн бичиг болж байна. Тэрбээр өмнө нь Дотоодын аюулгүй байдлын яамны хэвлэлийн төлөөлөгчөөр богино хугацаанд ажиллаж байжээ.
Трамп түүнийг үнэнч нэгэн гэж тодорхойлсон бөгөөд "MAGA" буюу Америкийг дахин агуу болгох хөдөлгөөний тууштай дэмжигч гэжээ. Түүнчлэн Захариаг сонгуулийн кампанит ажлынх нь үеэр савлагаа ихтэй шийдвэрлэх мужуудад ажиллаж байсан гэж цахим хуудсандаа бичсэн байна.
Захариа үүний хариуд талархлаа илэрхийлээд "Ерөнхийлөгч Трамп Америк дахин агуу гүрэн болж чадна гэдгийг харуулсан, мөн энэ агуу байдлыг бодит болгохын төлөө өдөр бүр ажиллаж байна” гэжээ.
Кэти Захариа өдгөө 42 настай бөгөөд дөрвөн хүүхдийн ээж.
Тэрбээр амьдралынхаа ихэнх хугацаанд Бүгд найрамдах намын улс төрд идэвхтэй оролцсон бөгөөд "Newsmax", "Fox News" хэвлэлд улс төрийн тоймчоор ажилладаг.