fitness
  • 71 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 3 цагийн өмнө

Цагдаагийн байгууллагаас цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан таван бүлгийн 34 хүнийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоон, өндөр үнэтэй автомашин, орон сууц зэрэг хөрөнгийг илрүүлжээ.

Тодруулбал, сэжигтнүүд “Armani” нэртэй сайт болон “Pokerrr” аппликейшнд “Dollar Holdem”, “Путин ах”, “Mazab”, “Хүрээ”, “42y22” нэртэй клубүүд үүсгэн цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг тогтоосон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цахим мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашиглаж байсан эд зүйлсийг хураан авч, үйл ажиллагаанд ашигласан дансуудаар дамжсан хууль бус гүйлгээг тогтоожээ.

Мөн “Mazab”, “Хүрээ”, “42y22” клубүүдийн серверийг хөдөө орон нутагт байрлуулан цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг илрүүлсэн байна.

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.

Түүнчлэн гэмт этгээдүүд хэд хэдэн хаяг ашиглан нэг тоглогчтой бооцоот тоглоом тоглож, иргэдийг залилан мэхлэх тохиолдол байгааг анхаарууллаа. Иймд иргэдийг цахим мөрийтэй тоглоомоос татгалзаж, мөнгө, эд хөрөнгө, цаг хугацаагаа алдахаас сэрэмжлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөжээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн