fitness
  • 91 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 8 цагийн өмнө

Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймрийн хохирлыг үнэлж, өртсөн бүс нутгийг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэхээр Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-гийн мэргэжилтнүүдийг Монголд илгээхээр шийдвэрлэжээ. 

Энэ талаар Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги өчигдөр /2026.10.17/ гаргасан мэдэгдэлдээ “Японы Засгийн газар ой, байгаль орчны хамгааллын чиглэлийн JICA-гийн мэргэжилтнүүдийг Монголд илгээхээр шийдвэрлэсэн” гэж мэдэгдсэн байна.

Тэдгээр мэргэжилтний ирүүлэх тайланг үндэслэн Монголын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, түймрийн дараах сэргээн босголт болон байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр хүний нөөцийг бэлтгэх зэрэг цогц дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ.

JICA нь Монголд байгаль орчны чиглэлээр хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Тухайлбал, тус байгууллага Монголын бэлчээрийн уугуул ургамлын нөөцийг ашиглан доройтсон бэлчээрийг сэргээх төсөл хэрэгжүүлж байсан. Мөн Өгий нуурын ус намгархаг газрын экосистемийг хамгаалах, тогтвортой ашиглах чиглэлээр судалгаа, экологийн боловсролын ажилд дэмжлэг үзүүлжээ. 

Мөн 2026 оны нэгдүгээр сард Монголын говь, хээрийн экосистемийн уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагаанд тэсвэрлэх чадварыг үнэлэх, цөлжилт, бэлчээрийн доройтлоос урьдчилан сэргийлэх мэдээллийн платформ хөгжүүлэх хамтарсан судалгааны төслийг эхлүүлэхээр тохиролцсон байдаг.

Эх сурвалж: Японы Гадаад хэргийн яам, TBS / Bloomberg, JICA

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн