fitness
  • 43 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Прокурорын байгууллага 2026 оны арваннэгдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан хоёр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Б.О, О.Б нар бүлэглэн НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын I жагсаалтад багтдаг кокайн гэх нэршилтэй мансууруулах бодисыг шуудан илгээмжийн газраар дамжуулан 2026 оны наймдугаар сарын 25-ны өдөр худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан хэрэгт холбогджээ.

Прокуророос тэдэнд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.


Мөн Б.У, Б.Б нар 2026 оны зургаадугаар сарын 8-ны өдөр ... аймгийн нутаг дэвсгэрээс дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн хэрэгт холбогджээ.

Уг хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Эх сурвалж: Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах алба

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн