"Эмийн аюулгүй байдлын 7 хоног" үргэлжилж буй. Эмийн гаж нөлөө хэрхэн илэрдэг талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлж байна.
Эмийн гаж нөлөө нь янз бүрийн хэлбэрээр илэрч, бие махбодын өөр, өөр эрхтэн тогтолцоонд нөлөөлж болно. Үүнд:
1. Арьсны өөрчлөлт
2. Ходоод, хоол боловсруулах замын өөрчлөлт
3. Нойр болон сэтгэл санааны өөрчлөлт
4. Амьсгал болон зүрх судасны өөрчлөлт
Эм, эмийн бүтээгдэхүүн хэрэглэсний дараа илэрсэн хэвийн бус, урьд өмнө байгаагүй шинж тэмдгийг таньж мэдэх, гаж нөлөөний сэжигтэй тохиолдлыг мэдээлэх нь эмийн аюулгүй байдлын тандалт, хяналтыг сайжруулахад чухал ач холбогдолтой.
Тиймээс мэдлэгээ нэмэгдүүлж, зөв дадлыг хэвшүүлэн, өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс уриаллаа.
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв