Батлан хамгаалахын сайд Д.Батлут улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэн, сайдын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.
Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй. Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргалаа.
Сайдын хувьд хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, салбарын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө хүндээ ойр, хүнийг төв болгож ажиллав” гэж бичжээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх, МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн болон хамтран ажилласан бүх хүнд талархал илэрхийлсэн байна.