Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол эхэллээ.
ШУУД ҮЗЭХ:Өнөөдөр эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүн, Хөгжлийн Банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-аас олгосон зээлүүдийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнтэй холбогдуулан 59 гэрчийг дуудуулсан байна.
Хоёр дахь шатны сонсгол гурван өдөр үргэлжлэх бөгөөд нийт 106 гэрчийг дууджээ.