fitness
  • 609 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-06

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 17-р хуралдаан өнөөдөр болов.

Хурлаар нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийг ачих, шилжүүлэх дүрэм, журамд өөрчлөлт оруулах талаар нийслэлийн иргэдийн төлөөлөгчид, харьяа агентлагуудын төлөөлөгчид санал солилцов.

Хурлын эхэнд Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал С.Адъяасүрэн “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тээврийн хэрэгслийг ачих, буулгах журамын талаар саналыг танилцуулав.

Тэрбээр “Нийслэлийн зургаан дүүрэгт 15 ачих, шилжүүлэх компани байна. Өнгөрсөн онд 120 мянган тээврийн хэрэгслийн ачих санал ирүүлснээс, 44 хувь буюу 52 мянга гаруй тээврийн хэрэгслийг ачиж, шилжүүлсэн. Тухайн журмыг хууль тогтоолын дагуу хянан гаргасан. Түүнчлэн нийслэлийн удирдлагын чиглэл, иргэдээс ирсэн “ачиж, зөөвөрлөх асуудлыг ойлгомжтой тайлбарлахгүй, боломж олгохгүй шууд ачиж байна” гэх санал гомдлын дагуу журамд өөрчлөлт оруулах саналыг гаргасан” гэв.

skip-share

Журамд өөрчлөлт оруулснаар иргэдийн амьдралд ямар эерэг үр дүнгүүд гарах вэ, тээврийн хэрэгслийг ачихдаа залгаж мэдэгдэхдээ хэдэн минут хүлээх вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй.

Журмын нэмэлт өөрчлөлтөөс дурдвал, Нийслэлийн замын цагдаагийн нэгж, орон нутгийн цагдаагийн алба нь тээврийн хэрэгсэл түр саатуулах, сануулах, торгох, зөөх үйл ажиллагаанд өдөр тутмын хяналтыг тавьж ажиллана.

Хэрвээ жолооч тухайн жилд анх удаа хориглосон газар тээврийн хэрэгслээ байршуулж, зөрчил гаргасан бол сануулах арга хэмжээг авна. Давтан зөрчил гаргасан жолоочид сануулга өгөн, цахимаар шийтгэл оногдуулж, зам талбайг чөлөөлүүлнэ.

Жилд гурван удаа зөрчил гаргасан бол тээврийн хэрэгслийг шууд ачиж, төлбөрийг төлүүлнэ. Энэ үед тээврийн хэрэгслийн жолооч ирсэн тохиолдолд ачих үйлчилгээний төлбөрийн 50 хувийг төлөх юм байна.

Мөн ачигдсан тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанаас авах үед тухайн тээврийн хэрэгслийн төлөгдөөгүй татвар, торгууль, хураамж, даатгал, үзлэг оношилгооны зөрчлийг бүрэн арилгуулсны дараа хүлээлгэн өгөх юм.

Ачих үед тээврийн хэрэгслийн бүртгэлтэй утас руу гурван удаа залгана. Хэрвээ утсаа авахгүй бол мессеж илгээж, хариу ирэхгүй бол ачих болно гэсэн журмын өөрчлөлтүүдийг танилцуулав.

Хурлын үеэр нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Д.Пүрэвдаваа “Журамд өөрчлөлт оруулснаар иргэдийн амьдралд ямар эерэг үр дүнгүүд гарах вэ, тээврийн хэрэгслийг ачихдаа залгаж мэдэгдэхдээ хэдэн минут хүлээх вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй байна. Хэчнээн жил нийслэлд иргэдийн тээврийн хэрэгслийг ачиж, шилжүүлэх арга хэмжээг авсаар байх вэ гэдэг асуудлыг хөндөхгүй байгаад нь гайхаж байна” гэв.

Тус журмын нэмэлт өөрчлөлтөд тусгах төлөөлөгчдийн болон иргэдийн саналуудыг нэгтгэн, тэмдэглэл гаргаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлэх юм байна.

Бусад мэдээ

Эмэгтэйчүүдийн хорих ангийн байрыг тохижуулжээ

Эмэгтэйчүүдийн хорих ангийн байрыг тохижуулжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги алба хаагчи

116 хоригдлыг хугацааны өмнө суллаа

116 хоригдлыг хугацааны өмнө суллаа

Прокурорын байгууллага 2023 оны 5 дугаар сард ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх

Ариунзул С.
Ариунзул С.