fitness
  • 504 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-17

Боловсролын зарим сургалтын байгууллагад суралцагчийн хоолны норматив зардал, хоолны илчлэгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Боловсролын зарим сургалтын байгууллагад суралцагчийн хоолны норматив зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн гишүүд, донор байгууллагууд, судлаачид, сургалтын байгууллагын зүгээс дотуур байрны суралцагчийн хоногийн хоолны норматив зардлыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Дотуур байранд амьдарч байгаа суралцагч 3,000 төгрөгийн зардлаар өдрийн гурван удаа цай, хоол иддэг. 2023 оны батлагдсан төсвийн хүрээнд 1,300 төгрөгөөр нэмэгдүүлэн 4,300 төгрөг болгох боломж байгааг салбарын яам мэдээлж байна.  

Ерөнхий боловсролын сургуулийн 523 дотуур байранд 2022-2023 оны хичээлийн жилд 6-18 насны 33,312 хүүхэд амьдарч байна. 2023 оны төсөвт багтаан ЕБС-ийн дотуур байрын ахлан ангийн сурагчдын хоолны зардлыг 825 төгрөгөөр нэмэгдүүлж 4,300, дунд болон бага ангийн хүүхдийн хоолны зардлыг 525 төгрөгөөр нэмэгдүүлж 4,000 төгрөг болгох боломжтой гэж үзэж байна.

Танилцуулгатай холбогдуулан боловсролын зарим сургалтын байгууллагад суралцагчийн хоолны норматив зардлыг шийдвэрлэх боломжийг Сангийн яамтай хамтран судалж, цаашид үе шаттай төсөвт тусган саналаа танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасан талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв. 

Бусад мэдээ

Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ

Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутгаар салх

ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн амралтын өрөөг тохижууллаа

ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн амралтын өрөөг тохижууллаа

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан алба хаагчдын амралтын өрөөг тох

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн