fitness
  • 547 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-01

Монгол Улсад улс төрийн нам үүсгэн байгуулагдсаны 102 жилийн ойд зориулсан “ШИЛЭН НАМ” эрдэм шинжилгээ, онол практикийн хурал Төрийн ордонд болж байна. Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, КОЙКА, Транспарэнси Интернэшнл зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа онол практикийн бага хуралд УИХ-д суудалтай АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ийн дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар оролцож байна. Онол практикийн бага хурал дээрТранпэрэнси Интернэшнл Монгол ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал "Авлигын индексийн үзүүлэлт ба улс төрийн намуудын ил тод байдал" сэдвээр, МУИС, Улс төр судлалын тэнхимийн профессор, доктор Д. Бумдарь Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн ТББ-ын гүйцэтгэх захирал Х.Баасанжаргал нар "Нийгмийн бүлгүүдийн зөвшилцөлд улс төрийн намын гүйцэтгэх үүрэг"сэдвээр, НҮБХХ-ийн төслийн зөвлөх, доктор (Ph.D) Э.Гэрэлт-Од "Улс төрийн намын тухай хуулийн төслийн үзэл баримтлал, шинэлэг асуудлууд" сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ. Арга хэмжээнд ИЗНН-аас Ц.Ганхуяг, А.Бархүү, Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар, Монголын Конерватив намаас Н.Дашдаваа, Иргэний хөдөлгөөний намаас Д.Сүхжаргалмаа, Монголын Хүний төлөө намаас Х.Бат-Ялалт, Монголын Эмэгтэйчүүдийн үндэсний намаас Б.Саранцэцэг, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Ш.Төмөрсүх нарын төлөөлөгчид оролцож, байр сууриа илэрхийлж байна. Мөн Ард түмнээ хайрлая нам, Зүй ёс нам, Эх орон нам, Зон олны нам, Гэр хороолол, хөгжлийн намын төлөөлөгчид уригдсан байна.

Бусад мэдээ

2023-2024 оны агаарын чанарыг сайжруулах бүс, бүсэд мөрдөх журмын төсөлд санал авч байна

2023-2024 оны агаарын чанарыг сайжруулах бүс, бүсэд мөрдөх журмын төсөлд санал авч байна

2023-2024 ОНЫ АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС, БҮСЭД МӨРДӨХ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНААгаарын туха

БНСУ-д суралцах оюутнууд хичээлийн бус цагаараа ажиллах боломж бүрдэнэ

БНСУ-д суралцах оюутнууд хичээлийн бус цагаараа ажиллах боломж бүрдэнэ

Боловсролын цахим шилжилт, багшийн сургалт, оюутан солилцоо зэрэг хоёр талын хамтын ажиллагааг БНСУ-

Ариунзул С.
Ариунзул С.