fitness
  • 389 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-03

Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээлэл өглөө.

Нийтийн тээврийн газарт 224 автобусаар парк шинэчлэл хийгдсэн ба үлдэгдэл 60 автобусанд карт суурилуулж  үйлчилгээнд гаргахаар бэлдэж байна. Үүний цаана 500-600 гаруй автобусаар парк шинэчлэл хийх үлдсэн.

Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн шинэ чиглэл нээжээ. Тодруулбал Ч:75 буюу Архивын Ерөнхий газраас Сонсголонгоор яваад Таван шар хүртэлх чиглэлд нэмсэн. Энхтайваны өргөн чөлөөнд олон чиглэлийг задалж, богино эргэлттэй болгох гэх мэт шийдлийг хийсэн. Мөн Нисэхийн шинэ эцсээс 3,4-р хорооллын эцэс хүртэлх замд шинэ чиглэл явуулахаар гурван маршрут судалж байна гэв.

Автобуснууд маань өглөөдөө цэвэрхэн гардаг ч хоёр дахь эргэлтээсээ эхлэн бохирддог. Ингэхдээ зорчигчид  и-баримт, чихрийн цаас, ундааны сав, кофений аягаа хогийн саванд биш суусан сандлынхаа хажууд, булан руу чихдэг. Сандлын бариул хугалах нугалах, бүрээсийг цоолох, гутлаараа бохирдуулдаг. Тиймээс шинэ автобуснууддаа ариг гамтай өөриймсөг хандаж, бие биедээ шаардлага тавьж байхыг уриаллаа.

Бусад мэдээ

SocialPay 3.0 хувилбарыг 2023 оны “Шилдэг төсөл”-өөр нэрлэв

SocialPay 3.0 хувилбарыг 2023 оны “Шилдэг төсөл”-өөр нэрлэв

Голомт банкнаас илүү хурдан, илүү УХААЛАГ, илүү дэвшилтэт төлбөр тооцооны цогц үйлчилгээг зөвхөн нэг

Зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг булшлах аргаар устгана

Зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг булшлах аргаар устгана

Өвөлжилтийн хүндрэлтэй нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар УОК-ын Шуурхай штаб болон х

Ариунзул С.
Ариунзул С.