fitness
  • 459 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-09

Өнгөрсөн шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн, Бүрэнтогтох, Баянзүрх сумын нутгаар энэ оны анхны бороо орлоо. Мөн Зэрэг суманд 20.5 градус хүрч дулаарсан байна хэмээн Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Гуравдугаар сард монгол орны нутгийн зүүн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, нутгийн хойд хэсгээр хур тунадас дунджаас ахиу орно.

Сарын нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн сүүлч хүртэл ихэнх нутгаар температур бага зэрэг сэрүүсэх төлөв гарчээ.

Өнөөдөр/2023.03.09/ Завхан, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн зүүн болон хойд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуургатай.

Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ хэмээн анхаарууллаа.

Бусад мэдээ

Монгол Улс блокчэйнд баталгаажсан цахим диплом олгох шилжилтийг амжилттай хэрэгжүүллээ

Монгол Улс блокчэйнд баталгаажсан цахим диплом олгох шилжилтийг амжилттай хэрэгжүүллээ

Боловсролын салбарын эрх зүйн орчинг сайжруулах багц хууль 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр батлагд

6469 иргэнд 586.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

6469 иргэнд 586.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Ипотекийн зээлийн санхүүжилтээр он гарснаас хойш энэ сарын 11-н хүртэл хугацаанд 6,469 иргэнд 586.2 тэрбум төгрөгийг олгожээ.

Ариунзул С.
Ариунзул С.