Эрүүл мэндийн яамнаас “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж байна. Аяны талаар мэдээллийг өнөөдөр өгч буй юм.
Монгол Улсын 15-69 насны нийт хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй, 18.5 хувь таргалалттай гэсэн судалгаа бий.
Таргалалт залуужиж, таргалалтаас үүдсэн өвчлөл нэмэгдэж буй үед нэн чухал энэ аяны талаар болон илүүдэл жин, таргалалт олон өвчний шалтгаан болж буй тухай мэргэжлийн хүмүүс мэдээлэл өгөх юм.