fitness
  • 507 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-20

УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр /2023.03.20/ хуралдаж, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хууль, тогтоолын төслийн талаар байр сууриа нэгтгэнэ. МАН-ын бүлгийн хувьд УИХ-ын гишүүнээсээ түдгэлзсэн гишүүний асуудал, цаашид бусад гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал болон цаг үеийн асуудлаар хуралдах чигтэй байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзсэн бол АТГ-аас гурван ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ Улсын ерөнхий прокурорт хүргүүлэхээ мэдэгдсэн. АТГ-аас УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын гишүүдийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан тул гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гэсэн тайлбарыг өгсөн бол эдгээр гишүүд өөрсдөө мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй гэдгээ хэвлэлээр дамжуулан тайлбарласан юм. Эдгээр асуудлыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан ч Ерөнхийлөгчийн хориг хэлэлцэх хугацаа давхцсан учир энэ долоо хоногт хэлэлцэж шийдэрлэнэ.

Бусад мэдээ

Иргэн та өөрийн байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлээ шалгах ЗААВАР

Иргэн та өөрийн байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлээ шалгах ЗААВАР

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт иргэн иргэний улсын бүртг

Ариунзул С.
Ариунзул С.