fitness
  • 419 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-21

Зуны цагийн тоололд шилжүүлэх буюу цагийн тооллыг нэг цагаар ухраах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөлд Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гарын үсэг зурсан байна.

Монгол Улс зуны цагийн тоололд шилжих эсэх талаар энэ лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж магадгүй юм байна.

Засгийн газрын 2017 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар “Зуны цагийн тоололд шилжүүлэх тухай 2015 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн тогтоол”-ыг хүчингүй болгож байсан юм.

Уг тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн тухайн жилийн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн  бямба гарагийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулдаг байсан юм.

Тухайн үед цагийн тооллыг ингэж урагшлуулж, хойшлуулах нь  иргэдийн эрүүл мэнд, амьдралын хэв маягт сөрөг нөлөөлөхөөс гадна олон улсад мөрдөгдөж байгаа нислэгийн болон төмөр замын хуваарьт өөрчлөлт оруулдаг зэрэг шалтгааныг дурдаж байжээ.

Бусад мэдээ

"Өрх толгойлсон" хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой мэдээлэл хүлээн авна

"Өрх толгойлсон" хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой мэдээлэл хүлээн авна

Монголын Хүний эрхийн Үндэсний Комисс хагас болон бүтэн өнчин, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй б

Ихэнх нутгаар сэрүүсэж өнөөдөр бороо орно

Ихэнх нутгаар сэрүүсэж өнөөдөр бороо орно

Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж, нутгийн зүүн хагаст боро

Ариунзул С.
Ариунзул С.