fitness
  • 603 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-21
Боомтын хөгжлийн хэлтсийн гаалийн улсын байцаагч Н.Нарангэрэл:
-УИХ-аар батлагдсан "Алсын хараа-2050" хөтөлбөрийн хүрээнд хилийн боомтын сэргэлтийг хийж буй. Энэ ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Боршоо, Бичигт, Алтанбулаг боомтуудыг БНХАУ-ын засгийн газрын буцалтгүй тусламж, Засгийн газрын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Замын-Үүд, Гашуунсухайт боомтын үйл ажиллагааг шинэчлэн бүтээн байгуулалт хийж, олон улсын жишигт нийцүүлсэн. Замын-Үүд боомтын өргөтгөл шинэчлэлийн ажил, зорчигч тээврийн терминалийн ажил дуусч, сая ашиглалтад хүлээн авсан.
Ачаа тээврийн терминалийн бүтээн байгуулалт 2023 оны долдугаар сард дуусахаар төлөвлөж байна. Зорчигч тээврийн терминалийн үйл ажиллагаа өнгөрсөн нэгдүгээр сарын 8-нд нээлтээ хийсэн. Өдөрт 30 орчим автобус, 1200 орчим зорчигч нэг талдаа орж гарч байна.
Гашуунсухайт боомтын өргөтгөлийн ажлыг 2019 онд эхлүүлсэн. Цар тахлын улмаас ажлууд нэлээд хойшилсон ч энэ онд бүтээн байгуулалтыг дуусгахаар ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 15-наас ажил нь эхэлнэ. Жолоочгүй тээврийн хэрэгслийн гарц барихаар төлөвлөсөн. Боршоо боомтын ажил 2020 онд эхэлсэн. Улсын комисс 2022 оны арванхоёрдугаар сард хүлээн авч, зорчигч тээврийн цогцолборыг тавдугаар сард хүлээн авч, ашиглалтад бүрэн оруулна. Энэ боомтод ОХУ-аас олон зорчигч нэвтэрдэг гол боомт учраас хүчин чадал нь долоо дахин нэмэгдэнэ. Алтанбулаг боомтын ажил 2019 онд эхэлсэн. Цар тахлын улмаас хойшилсон ч бүтээн байгуулалт 65.5 хувьтай үргэлжилж байна. Үүнд 1.7 км урттай дөрвөн эгнээ зам, 30 мянган метр кв зогсоолын шинэчлэн барьж байна. Тээврийн хэрэгслийг ухаалгаар бүртгэх гарцууд ашиглалтад орно. Хилийн төмөр замын Сүхбаатар боомтыг 2022 оны арванхоёрдугаар сарын 21-нд хүлээн авсан. Одоо ашиглалтад ороход бэлэн болсон. Энэ боомтоор төмөр замаар бизнес хийж буй аж ахуйн нэгжүүдийн цаг хугацааг 30 хувиар багасгах судалгаа гарсан.
Бичигт боомтын ажлыг 2022 онд эхлүүлэхээр Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр тендер зарласан боловч нэг удаа хойшилсон. Одоо авто замын тендер нь шалгарч, бүтээн байгуулалтын тендерийг энэ хавар дөрөвдүгээр сард багтаан дуусгаж, шинэчлэлтийг хийхээр төлөвлөсөн.
БНХАУ-Д МОНГОЛЫН ГААЛИЙН ШИНЖИЛГЭЭГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨ
ГЕГ-ын дэргэдэх Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд:
-Манай лаборатори 1996 онд байгуулагдсан. Улсын хилээр нэвтрүүлж буй бараа бүтээгдэхүүнд гаалийн зорилгоор магадлан шинжилгээ хийж, ангиллын кодыг тодорхойлж, дүгнэлт гаргадаг. Өнгөрсөн 2003 оноос үндэсний итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэгдсэн найман нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 77 үзүүлэлтээр шинжилгээ хийх эрхтэй. Гаалийн шинэчлэлийн хүрээнд 164 тоног төхөөрөмж нийлүүлснээс 37-г нь төв лаборатори, бусдыг нь салбар лабораторит нийлүүлсэн. Манай лабораторийг 2020-2023 онд олон улсын итгэмжлэлд хамруулах зөвлөх үйлчилгээг нэвтрүүлсэн.
Төслийн үр дүнд олон улсын стандартын шаардлагыг хангаж,  БНХАУ-ын итгэмжлэлийн байгууллагаас уул уурхай, хүдэр баяжмал, нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний шинжилгээний чиглэлээр нийт долоон нэр төрлийн бүтээгдэхүүнд 34 үзүүлэлтээр зургаан жилийн хугацаатай итгэмжлэгдсэн лаборатори болж байна.
Яагаад Хятад улс гэхээр гадаад худалдааны гол харилцагч, экспортын барааны 90 гаруй хувийг эзэлдэг улс. Ингэснээр БНХАУ-д Монголын шинжилгээг хүлээн зөвшөөрөх юм.
МОНГОЛ ДЭЛХИЙН 107 УЛСТАЙ ХУДАЛДАА ХИЙСЭН
ГЕГ-ын Статистик дүн шинжилгээний хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн:
-Гадаад худалдааны бараа эргэлт 2023 оны эхний гурван сарын 20-ны гүйцэтгэлээр 4.8 тэрбум ам.долларт хүрсэн. Өнгөрсөн оны мөн үеэс 56.3 хувь буюу 1.7 тэрбум ам.доллараар өссөн байна. Үүнд, экспорт 1.5 тэрбум ам.доллараар, импорт 0.2 тэрбум ам.доллараар өссөн. Экспортын дүн импортын дүнгээс 1.5 тэрбум ам.доллараар давж, гадаад худалдааны бланс эерэг гарсан байна. Монгол Улс дэлхийн 107 улстай худалдаа хийснээс 39 улсад бараагаа экспортолж, 105 улсаас бараа импортлон авсан.
Экспортын хувьд 2023 оны эхний гурван сарын байдлаар 3.2 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оноос 1.5 тэрбум ам.доллараар буюу 96.3 хувиар өссөн. Үүнд, гол нөлөөлж байгаа бараа бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүн, төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэс, цайрын баяжмал, жонш, боловсруулаагүй нефть зэрэг орж байна.

Бусад мэдээ

Аль аль гэр хорооллыг орон сууцжуулах вэ?

Аль аль гэр хорооллыг орон сууцжуулах вэ?

НИТХ-ын ээлжит хуралдаанаар гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх байршлыг батлав

Нүүрс тээврийн хэрэгт холбогдуулан 22 хүнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэв

Нүүрс тээврийн хэрэгт холбогдуулан 22 хүнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэв

Нийслэлийн прокурорын газраас "Нүүрсний" гэх хэрэгт холбогдуулан 22 хүнд яллах дүгнэлт үйлджээ шүүхэ

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.