fitness
  • 505 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-21

Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-өөс сүүлийн 24 цагт Covid-19 халдвараар 132 тохиолдол шинжилгээгээр батлагдсан болохыг мэдээллээ.

Халдвар авсан иргэдийн 41 нь Улаанбаатар хотын харьяат бол 91 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэхдээ 81 халдвар Өмнөговь аймагт, зургаа нь Төв аймагт, 4 нь Архангай аймагт тус бүр бүртгэгдсэн байна.

Мөн халдвар авсан хүмүүсээс 189 нь эдгэрсэн бол 2800 нь хяналтад байна.

ХӨСҮТ-өөс өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийх үеэрээ Covid-19-ийн халдвар өмнөх долоо хоногтой харьцуулахад эрс өсч байна гэж мэдэгдсэн. Ингэхдээ  BQ.1.2 дэд хувилбар нийт сорьцын 30 хувьд, BF.7 дэд хувилбар 8 хувьд хүрч өссөн нь тандалтаар баталгаажсан.

Мөн эмнэлгийн эмч, сувилагч нар ажлын байрнаасаа халдвар авах тохиолдол нэмэгдсэний зэрэгцээ архаг хууч өвчтэй хүмүүст халдвар хүндээр тусч, нас баралт ч бүртгэгдээд байгаа юм. Иймээс иргэд дотоод орчинд ч амны хаалт зүүж хэвших нь халдвараас сэргийлнэ гэдгийг анхаарууллаа.

Бусад мэдээ

УОК, ЭМЯ, ХХААХҮЯ-наас хамтран мэдээлэл өгч байна

УОК, ЭМЯ, ХХААХҮЯ-наас хамтран мэдээлэл өгч байна

УОК, ЭМЯ, ХХААХҮЯ-наас хамтран мэдээлэл өгч байна.УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү:-З

Папиллома вирусийн эсрэг вакцин хийлгэсэн охид умайн хүзүүний хавдраар ӨВЧЛӨХГҮЙ

Папиллома вирусийн эсрэг вакцин хийлгэсэн охид умайн хүзүүний хавдраар ӨВЧЛӨХГҮЙ

Монголд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эмэгтэйчүүд сүүлийн үед залуужиж байна. Хамгийн сүүлд хо

Ариунзул С.
Ариунзул С.