Франц улсын Мэтц хотноо гуравдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд болсон олон улсын 10 дахь Абилимп буюу мэргэжлийн ур чадварын уралдаанд манай улсаас хөгжлийн бэрхшээлтэй 13 иргэн оролцжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний чадвар, чадамж, ур чадварыг үнэлдэг уламжлалт хандлагыг халж, тэдний хөдөлмөр эрхлэх, мэргэжил эзэмшихэд томоохон дэмжлэг болдог Абилимп буюу буюу Ур чадварын олон улсын тэмцээнийг 1981 онд анх Япон улсын Токио хотноо Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөрт зориулан зохион байгуулж байсан түүхтэй.
Монголд Абилимпын холбоог 2014 онд байгуулж, 2016 оны гуравдугаар сард Францын Бордо хотод зохион байгуулсан уралдаанд анх удаа 11 мэргэжлээр оролцож байжээ.