fitness
  • 493 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-28

2023 онд хийх гадаад өр төлбөрүүд: 
2023, 2024 он бол Монгол Улс өр төлбөрөө хамгийн өндөр дүнгээр хийх хуваарьт жилүүд юм. Зөвхөн Засгийн газрын баталгаатай компаниудын төлөх өр нь нийт 1.3 тэрбум ам.доллар. Засгийн газрын босгосон Евро, Гэрэгэ бондын төлбөр, Хөгжлийн банкны Евро бонд, иенээр авсан Самурай гэсэн гурван бондын нийлбэр төлбөр 1.3 тэрбум доллар. 
 
Засгийн газар 2023 оны нэгдүгээр сард гадаад зах зээлээс 650 сая долларын бонд босгосон. Үүгээр 1.3 тэрбум долларынхаа талыг төлнө. Самурай бондын иенээр төлөгдөх 250 сая орчим доллартай тэнцэх хөрөнгийг Хөгжлийн банк худалдаж аваад өөрийн дансандаа хадгалсан. Үлдэх 300-400 сая долларын өрийг экспортын болон бусад орлогоос санхүүжүүлэх боломжтой гэж харж байна. Энэ бол Хөгжлийн банкны өр. Хөгжлийн банкинд зээл төлөгдөж, эх үүсвэр төвлөрч байгаа ч энэ бол төгрөгийн эх үүсвэр. Үүнийг доллар болгож төлбөрөө хийх ёстой учир Монголбанкны валютын нөөцөөс тодорхой хэмжээгээр худалдаж авах болов уу?

Эцэст нь...

Төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах ямар шийдэл байна вэ? 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, 2022 онд Монгол Улс 31 сая тонн нүүрс экспортолсон бол энэ онд 40-45 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан талаар Эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдэгдсэн. Энэ зорилт биелэхийн дээр уурхайн амнаас тонн тутмыг 100 ам.доллараар зардаг байсныг 2023 оны хоёрдугаар сараас “Эрдэнэс Тавантолгой” ХК Хөрөнгийн биржээр дамжуулан 170 ам.долларт хүргэн худалдаж эхэлсэн. Энэ эерэг эхлэл урт хугацаандаа тогтворжвол экспортын орлого бодитоор нэмэгдэж, 2023 онд төлбөрийн тэнцлийн алдагдалгүй гарах боломж харагдаж байна. 

Төлбөрийн тэнцлийг сайжруулахад дараах гурван зүйл дээр төвлөрье. Үүнд:



Эдгээр нөхцлүүд зэрэг биелбэл төлбөрийн тэнцэл энэ онд 800 саяас 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарах боломжтой гэж үзэж байна. 

Бусад мэдээ

Багш бэлтгэх, багшийн тасралтгүй хөгжил, нийгмийн баталгааг хангах хүрээнд Засгийн газар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ

Багш бэлтгэх, багшийн тасралтгүй хөгжил, нийгмийн баталгааг хангах хүрээнд Засгийн газар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2023 оны есдүгээр сарын 1-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн ш

“Улаанбаатар смарт карт” ХХК-д буй дата мэдээллийг нийслэлд шилжүүлэхээр хэлэлцэж эхэллээ

“Улаанбаатар смарт карт” ХХК-д буй дата мэдээллийг нийслэлд шилжүүлэхээр хэлэлцэж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзоригоор ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.