fitness
  • 402 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-28

"The Hu" хамтлаг дэлхийд анх удаа Metaverse дээр бүрэн хэмжээний рок тоглолтыг энэ сарын 30-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

Хүннү рок нь Монголоос дэлхийд танигдсан учраас Metaverse-д Монголын өв соёл, байгалийг харуулсан зүйлсийг хийхээр төлөвлөсөн бөгөөд Ховд аймагт орших Жаргалант хайрхныг дүрслэн бүтээж бие биелгээ, монголчуудын үр хүүхдээ хайрлах ухаан гэхчлэн зүйлсийг зохиол, найруулгадаа оруулсан байна.

Түүнчлэн Монголын өв соёлыг дэлхийд таниулж, монгол хэлийг гадаадын олон үзэгчдэд сонсгох гэж байгаадаа баяртай байна гэдгээ тоглолтын хөгжүүлэлтийг хийсэн "Metaland" компаниас онцолж байв.

Өмнө нь тус тоглолтыг зөвхөн өндөр үзүүлэлттэй компьютер дээр үзэх боломжтой байсан бол одоо ямар ч төхөөрөмжөөс үзэх сонголттой хоёр төрлийн тасалбар худалдаалагдаж байгаа аж. Тодруулбал, компьютерын үзүүлэлт хүрэхгүй байвал өөрөө удирдаад явах боломжгүй ч зөвхөн үзэх боломжтой тусдаа тасалбарыг аваад дурын төхөөрөмжөөсөө үзэж болох боломжтой болжээ.

Тоглолтыг видео хэлбэрээр зөвхөн үзэж болох тасалбар нь $20 байгаа бол тоглолт дотор өөрөө оролцож, тоглох боломжтой тасалбар нь $35 долларын үнэтэй юм.

Бусад мэдээ

Хотын төв рүү машинтайгаа нэвтрэх бол төлбөр төлдөг болно

Хотын төв рүү машинтайгаа нэвтрэх бол төлбөр төлдөг болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар аравдугаар сарын 12-ны өдөр ажл

БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан Данийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан Данийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Данийн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.