Цахим бүртгэл хөгжсөн ч улсын эмнэлэгт цаг, дугаар авахад хүндрэлтэй байгааг иргэд хэлдэг. Мөн урьдчилж авсан цагаараа очихоор тухайн цагт 2-3 хүний үзлэг давхцах зэрэг тохиолдол ч гардаг байна. Тиймээс улсын эмнэлгүүдэд үзлэгийн цаг авахад холбогдох утасны жагсаалтыг хүргэж байна.
Энэ жилээс эхлэн төрийн үйлчилгээний цахимжилт эрчимжиж байгаатай холбоотой эмнэлгийн цаг захиалгын нэгдсэн төв ажиллаж эхэлсэн. Тодруулбал, иргэд 1800-0119 дугаараар улсын бүх эмнэлэгт үзлэгийн цаг урьдчилан авах боломжтой.
Мөн тус дугаараас гадна үзүүлэх шаардлагатай эмнэлэгтэйгээ холбогдож тухайн эмнэлэгт үзүүлэх боломжтой тасаг, үзлэгт шаардлагатай шинжилгээ зэрэг бусад мэдээллийг авах боломжтой.
Иргэд гуравдугаар шатлалын эмнэлэгт цаг авсан бол цаг товлосон хугацаанаас 30 минутын өмнө очиж бүртгэлээ баталгаажуулна. Ингэхдээ цахим үнэмлэх , эрүүл мэндийн даатгалын дэвтэр, өвчний карт, 13А маягттайгаа өвчтөн өөрийн биеэр очиж баталгаажуулж эмчдээ үзүүлнэ.
Хамгийн гол нь улсын аль ч эмнэлэгт үзлэгийн цаг авсан баталгаажуулаагүй тохиолдолд цуцлагдахыг анхааруулж байна.
Харин хоёрдугаар шатлалын буюу дүүргийн эмнэлэгт цаг авсан бол товлосон хугацаандаа цахим үнэмлэх, ЭМД-ийн дэвтэр, өвчний карттай очиж эмчдээ үзүүлэх юм.