Гадаадад ажиллаж, амьдардаг монголчууд эх орондоо өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн баталгаатай эх үүсвэрийг илүү хөнгөлөлттэй, уян хатан нөхцөлтэйгөөр авах боломжтой боллоо.
Тодруулбал, Green Garden Residence болон Инвескор лизинг ХХК 2023 оны гуравдугаар сарын 16-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар энэхүү боломжийг бүрдүүллээ. Хамтын ажиллагааны санамж бичигт "Эй Жи Жи Эс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Сономжамц, Инвескор лизинг төлөөлж борлуулалт хариуцсан захирал Г.Ганцэцэг нар гарын үсэг зурсан юм.
Санамж бичиг байгуулснаар эх орондоо үл хөдлөх хөрөнгө худалдан авах хүсэлтэй, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монголчуудад орон сууцны лизингийн уян хатан үйлчилгээг санал болгож Green Garden Residence болон Хан төгөл хотхоноос хүссэн орон сууц, байшингаа худалдан авах боломжтой боллоо.
Өнөө цагийн орон сууцны барилгын салбарт чанараараа ялгарч буй Green Garden Residence нь Хан-Уул дүүргийн шинэ суурьшлын бүс, Арцатын задгайд байрлалтай таван блок бүхий 424 айлын орон сууц бөгөөд 2023 оны II улиралд ашиглалтад орно.
Та НЭКСТ, KITCHEN ALL хамтарсан гурван төрлийн тавилгын багцаас сонгож авах боломжтой. Тэр дундаа сонгосон тавилга, бараа бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс хямдаар барилгын үнэд тооцуулан авч болно.
Давхар хоорондын үндсэн цутгалт дээр нэмэлтээр инновац шингэсэн давхарга оруулан дуу чимээг сарниулах замаар тусгаарлалт үүсгэх шинэ үечлэл нэвтрүүлсэн нь давхар хоорондын дууг тусгаарлажээ.