УЕП-оос УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн. Тиймээс өчигдөр Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, тэдгээр гурван гишүүнийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн МАН-ын бүлэг, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооноос Халдашгүй байдлын дэд хорооны гаргасан шийдвэрийг дэмжсэн. Тиймээс өнөөдрийн УИХ-ын чуулганаар тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай хэлэлцэж байна.