fitness
  • 504 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-30

Засгийн газрын тогтоолоор хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 5-6 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлж, Засгийн газраас хүүгийн зөрүү 13 хувийг хариуцан олгохоор шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд арилжааны 10 банкаар дамжуулан эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зориулалтаар уг зээлийг олгох бөгөөд 2023 оны төсөвт хүүгийн хөнгөлөлтөд 135.5 тэрбум төгрөгийг тусгасан.

  • Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд 132.3 тэрбум төгрөг,
  • Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжихэд 342.6 тэрбум төгрөг,
  • Хүнсний боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум төгрөг, нийт 982.0 тэрбум төгрөгийн зээлийг хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд 3-5 жилийн хугацаатай олгох санхүүжилтийн гэрээг Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк, арилжааны банкнууд хамтран байгуулж байна.

Зээлийг зориулалтын дагуу, үр дүнтэй зарцуулснаар гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчдэд үйлдвэрлэлээ өргөжүүлэх, шинээр үйлдвэр байгуулах, технологийн шинэчлэл хийх замаар ашиг орлогоо нэмэгдүүлэн, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдэх юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Бусад мэдээ

Насанд хүрсэн 11 хүн тутмын нэг нь чихрийн шижингээр өвдөх эрсдэлтэй байна

Насанд хүрсэн 11 хүн тутмын нэг нь чихрийн шижингээр өвдөх эрсдэлтэй байна

“Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг 11 дүгээр сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. 2023 оныг “

Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 210 мянган тонн нүүрс худалдаалсан байна

Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 210 мянган тонн нүүрс худалдаалсан байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 1-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн ший

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.