fitness
  • 311 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-31

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:  Өнөө шөнө Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн нутгаар салхи, шороон шуурга, маргааш өдөр Увс, Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар цасан шуурга, бусад нутгаар шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Өнөөдрийн /03-р сарын 31-ний/ 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -10...-15 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр хүйтэрч -8...-13 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр хүйтэрч -4...+1 градус, говь, талын нутгаар +16...+21 градус, Хангайн нурууны өвөр бэл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +10...+15 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 2-7 метр, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -4...-6 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө +13...+15 градус дулаан байна. Оройдоо сэрүүснэ.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 2-7 метр, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -4...-6 градус хүйтэн, өдөртөө +16...+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 2-7 метр, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -6...-8 градус хүйтэн, өдөртөө +12...+14 градус дулаан байна. Оройдоо сэрүүснэ.

2023 оны 04 дүгээр сарын 01-05-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 04 дүгээр сарын 1-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 1-2-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар  түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар эрс хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -12...-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -9...-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна.

Эх сурвалж: ЦУОШГ, Урьдчилан мэдээлэх хэлтэс

Та ойрын өдрүүдийн цаг агаарын дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.

Бусад мэдээ

Барилгын хог хаягдлын 80 хувь нь эдийн засгийн эргэлтэд орох боломжтой

Барилгын хог хаягдлын 80 хувь нь эдийн засгийн эргэлтэд орох боломжтой

ХСХГ-ын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Даваахатан “Хотын стандарт батлагдсанаас хойш тэдгээри

185 га газарт ойн хортон хөнөөлт шавж устгах ажлыг хэрэгжүүлнэ

185 га газарт ойн хортон хөнөөлт шавж устгах ажлыг хэрэгжүүлнэ

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээлэлд:Улсын хэмжээнд 729 мянган

Ариунзул С.
Ариунзул С.